“Зохистой хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг сум, дүүрэг” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
НҮБХХ-ийн
Европын холбооны санхүүжилттэй "Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл үйл ажиллагааныхаа хүрээнд “Зохистой хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг сум, дүүрэг” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уг туршилтын төслийг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор “АЖИЛ, ХАЙГЧ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭН, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГАЗҮЙ” цахим сургалтыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтад төслийн туршилтын сум, дүүргээр сонгогдсон

Төв аймгийн Баянчандмань сум, Сонгинохойрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд сургалтаар ажил хайгч, ажилгүй иргэний хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээг хийх, тэдний хэрэгцээнд тохирсон хөдөлмөр эрхлэлтийн хувийн төлөвлөгөөг хамтран гаргахад дэмжлэг үзүүлэх ур чадварыг эзэмшлээ. Мэргэжилтнүүдийн шинээр олж авсан мэдлэгийг бэхжүүлэх ажил туршилтын явцад сургагч багшийн заан, чиглүүлэх удирдлага дор үргэлжилнэ.

UNDP's

European Union-funded "SDG-Aligned Budgeting to Transform Employment in Mongolia" project conducted a virtual training on “METHODOLOGY OF PROFILING JOB SEEKERS AND UNEMPLOYED, AND DEVELOPING INDIVIDUAL EMPLOYMENT PLAN” on 3-4th of August aimed at building the capacity of employment specialists of the project’s pilot soum and district in delivering public employment services efficiently by introducing the new working method of profiling.

Employment specialists of targeted

Songinokhairkhan district and Bayanchandmani soum, Tuv province participated in this training and aqcuired competence in profiling job seekers and the unemployed, and developing individual (tailored) employment plans for them. Capacity of the employment specialists in this new skill will continue to be strengthened during the pilot under the guidance of its trainers.
