preloader

Түүхэн замнал

1968 онд МАХН-ын Төв Хорооны V бүгд хурлаар үйлдвэрлэлийг мэргэжилтэй ажилчдаар хангахын тулд техник мэргэжлийн сургуулиудын тоог нэмэгдүүлж материаллаг бааз, багш мастер боловсон хүчнээр хангах, сургалт хүмүүжлийн ажлыг чанаржуулахыг төр засгаас чиглэл болгон хот хөдөөд олон ТМС /хуучнаар/ байгуулагдсаны нэг нь болж БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 3-р сарын 31-ний өдрийн 92-р тогтоолоор Төв аймгийн Баянчандмань суманд ХАА-н механикжуулалтын Техник мэргэжлийн сургуулийг байгуулсан түүхтэй.