preloader

Мэндчилгээ

Монгол Улсад Атарын нэг дүгээр аяны хүрээнд Хөдөө аж ахуйн газар тариалангуудын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, шаардлагатай эрэлт хэрэгцээг нөхөх зорилгын хүрээнд байгууллагдаж 1969 оноос одоог хүртэл тасралтгүй 13000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж, газар тариалан техникийн чухал эрэлтийг ханган ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, үе үеийн захирал, удирдлага багш, ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье. Мөн тус сургуулийг төгсөж сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллаж амьдарч байгаа нийт төгсөгчдөдөө тус сургууль үүсэн байгуулагдсаны 56 дахь жилийн ойн өдрийн мэнд хүргэж ирээдүйн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Бид 2013 оноос дунд, урт хугацааны хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх улс эх орондоо хүлээгдэж буй эрэлтэт мэргэжлүүд болох 13 төрөл мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.

Тус сургууль нь 2013 онд бие даасан МСҮТ, 2019 онд байгууллагын магадлан итгэмжлэлд орж магадлуулснаар Политехник коллеж болж шатлалууд ахисаар ирсэн ба ирээдүйд цахилгаан техникийн болон цахим худалдаа, IT мэргэжил, ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан дэлхий нийтэд эрэлт хэрэгцээт мэргэжлүүд бэлтгэх чиглэлд анхааран ажиллаж байна.

Бид хэрэгжүүлсэн урт, дунд хугацааны хөтөлбөртөө сургалтын орчинд онцгой анхааран ажилласан ба цаашид ч жишигт нийцсэн хөтөлбөр, орчин, дадлагын газруудыг бий болгох зорилттой ажиллаж байгаа бөгөөд 2024 оноос байгууллагын болон хөтөлбөрийн магадланд орохоор онцгойлон анхаарч байна. Мөн багш ажилтнаа чадавхжуулах хөгжүүлэх, тэдгээрийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

2023 оноос Боловсролын тухай хуулинд өөрчлөлт орж хувьсах зардлаар санхүүжих болсон нь төгсөж буй төгсөгчдийн чанар, элсэлтэнд онцгой анхаарах шаардлага үүсэж байгаа ба орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр дадлагын баазуудаа хангах багшаа бэлтгэх гээд олон олон зорилтот ажлуудад анхаарал хандуулж байна.

Ингээд бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг аж ажуйн нэгж байгууллага, хувь хүн, түншлэгч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

Цаашид бид олон олон жишиг хөтөлбөр хэрэгжүүлэх болно.

Хүндэтгэсэн:
Захирал Э.Амартүвшин