preloader
Монгол ур чадвар 2025 сургуулийн шатны уралдаан  зохион байгуулагдана

Монгол ур чадвар 2025 сургуулийн шатны уралдаан зохион байгуулагдана

Боловсролын яам Боловсролын ерөнхий газар даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу Баянчандмань политехник коллежийн эхний шатны уралдаан 2025 оны 03 сарын 19-ны өдөр зохион байгуулна.

Зорилго:
Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын нэр хүндийг дээшлүүлэх, суралцагчийн мэргэжлийн ур чадварыг ахиулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшнийг хөгжлийн чиг хандлага, 🌏олон улсын жишигтэй харьцуулах замаар мэргэжлийн чадварыг үнэлэн бүсийн болон үндэсний уралдаанд оролцогчийг шалгаруулахад оршино.
 
Тэмцээний төрлүүд:
  • Гагнуур
  • Цахилгаан
  • Тогооч
  • Хэрэглээний програм
  • Механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ
“Монгол ур чадвар 2025” тэмцээнийг 🌏Дэлхийн ур чадварын тэмцээний стандарт жишгээр зохион байгуулснаар мэргэжлийн боловсрол, сургалтын чанарыг дээшлүүлэх, чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
 
✅Оролцогчид өөрсдийн ур чадварыг хөгжүүлж, олон улсын жишигт хүргэх боломжтой
✅Онол, практик хослуулсан сургалтын үр дүнг шалгах, сайжруулах нөхцөл бүрдүүлэх
✅Техник, мэргэжлийн боловсролын үнэ цэнийг олон нийтэд таниулах
✅Техник технологийн салбарын үнэ цэнтэй мэргэжлүүдийг сурталчлах
✅Оролцогчид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологи ашиглаж дадлагажих
✅Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн ур чадварыг эзэмших
✅Олон улсын тэмцээнд өрсөлдөх боломж
✅Монгол ур чадвар” тэмцээнд амжилттай оролцсон залуус “WorldSkills” зэрэг олон улсын уралдаанд оролцох эрх авах
✅Монголын мэргэжлийн боловсролын системийг дэлхийн түвшинд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зэргээр залуучуудын ур чадварыг хөгжүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих, улс орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх чухал үйл ажиллагааны нэг гэдгээр маш онцлог юм.
Оролцогчдод амжилт хүсье.