“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс дэмжиж ажиллаа
Баянчандмань политехник коллежид бүх нийтэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй оюутан, багш суралцагсдад хүртээмжтэй, аюулгүй байх сургалтын орчныг байгуулах ажлыг Европын Холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс дэмжиж ажиллаа.
Төслөөс цаашид тус сургуулийн Мэдээлэл технологийн ангийг тусгай хэрэгцээт сурагчдад зориулан хүртээмжтэй орчныг бүрдүүлэн тохижуулахаар ажиллаж байна.
----------------- xxx-----------------
Within the framework of creating an inclusive and safe learning environment for everyone, especially for students with disabilities, at Bayanchandmani Polytechnic College, the European Union-funded “SDG-Aligned Budgeting to Transform Employment in Mongolia” project supported the renovation work of the school.
The project is currently focused on furnishing the school's IT classroom, making it accessible for students with disabilities.