“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл Баянчандмань Политехник Коллежтой хамтран хэрэгжүүллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамддаг асуудлуудын нэг бол сургуулийн орчин, дэд бүтэц нь хүртээмжгүй, сургалтын хөтөлбөрүүд нь тэдний тусгай хэрэгцээнд бүрэн нийцэхгүй байгаа явдал юм.
Бэрхшээлийн төрлөөс үл хамааран суралцагч бүр тэгш хамрагдах боломжтой, хүртээмжит сургалтын орчныг байгуулах ажлыг Европын Холбооны

санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл Баянчандмань Политехник Коллежтой хамтран хэрэгжүүллээ.
Энэ хичээлийн жилээс тус коллеж нь “Цахим үйлчилгээний ажилтан” хүртээмжит сургалтын хөтөлбөрийг эхлүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийг төслийн дэмжлэгтэйгээр боловсруулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд туршин хэрэгжүүлсэн юм.
One of the barriers to the employment of people with disabilities is the lack of an inclusive learning environment and training curricula that meet their special needs.
The

European Union-funded “SDG-Aligned Budgeting to Transform Employment in Mongolia” project supported Bayanchandmani Polytechnic College in creating a fully accessible learning environment for students with disabilities of any form.
Starting this academic year, the college is launching an 'E-service Staff' inclusive training curriculum that was developed and piloted with project assistance over the past two years.