Магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг ажиллаж байна
Баянчандмань Политехник коллежийн үйл ажиллагаанд байгууллагын магадлан итгэмжлэл хийхээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хөндлөнгийн шинжээчийн баг ажиллаж байна.
Шинжээчид 2025 оны 04 дугаар сарын 03,04-ны өдрүүдэд магадлан итгэмжлэлийн 7 шалгуурын дагуу хөндлөнгийн үнэлгээ хийж сургуулийн багш, суралцагчид, төгсөгчид, ажил олгогчдын төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.