preloader
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа

📣🇪🇺ЕХ-ны санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 📌нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон 📌Төв аймгийн Баянчандмань суманд туршиж буй “Бүрэн хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг сум, дүүрэг” төслийнхөө хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Сургалтын байгууллагуудын төлөөл зэрэг нийт 50 гаруй хүн оролцов.
...
🗣 Нээлтийн арга хэмжээнд 🇪🇺ЕХ-ны Монгол дахь Төлөөлөгчийн газрын Орлогч дарга Марко Ферри, НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам -ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтантулга, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол нар оролцож үг хэлсэн.
...
💬 Хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд Сонгинохайрхан дүүргийн ажилгүй иргэд, ажил хайгчид, ажил олгогчид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, хорооны хөдөлмөрийн мэргэжилтэнд хандан үйлчилгээг авах, улмаар өөрийн ур чадвар, хэрэгцээгээ хамтран тодорхойлох замаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн зах зээлд ороход шаардлагатай дэмжлэг, туслалцааг төрөөс цогцоор нь авах, уг үйлчилгээний арга хэлбэрийг тогтвортой хэрэгжүүлэх боломжуудын талаар тус тус хэлэлцэн санал бодлоо солилцож, цаашид авах арга хэмжээг төлөвлөн хамтарч ажиллахаар боллоо.
🌱🌱🌱
Within the framework of “Decent employment soгm and district model” pilot project in 📌Songinokhairkhan district and Bayanchandmani soum of 📌Tuv province, implemented by the 🇪🇺EU-Funded "SDG-aligned budgeting to transform employment in Mongolia" project,a “Ensuring Inter-Sectoral Coordination to Support Employment” multi-stakeholders consultation workshop was held on 🗓 November 3rd, with the participation of relevant experts from Ministry of Labor and Social Protection, Songinokhairkhan District Governor's Office, Social Policy Department, Labor and Welfare Service Department, Food and Agriculture Department, Education Department, Health Association, District Employers' Association, Trade Union and Training Institutions.
...
🗣 The event was opened by Mr Marco Ferri, Deputy Head of the 🇪🇺EU Delegation to Mongolia, Ms Nashida Sattar, Deputy Resident Representative of the UNDP Mongolia, Mr Altantulga.B, Head of Employment Division, Employment Policy Implementation and Coordination Department of the Ministry of Labor and Social Welfare, and Mr Altanshagai.N, Ms. Enkhkhorol.Ch, Head of the Social Development Division, Songinokhairkhan District Governor's Office.
...
💬 During the consultation, the Multi-Stakeholders it was highlighted that the unemployed , job seekers and employers of Songinokhairkhan district should contact the employment specialists of the Employment department and khoroo to discuss job opportunities, and find the necessary support and assistance to enter the labor market as well as opportunities for long-term implementation of service methods. The participants exchanged their views and agreed to work together to plan further actions.