preloader
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянчандмань суманд зохион байгууллаа

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянчандмань суманд зохион байгууллаа

📣🇪🇺ЕХ-ны санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 📌Төв аймгийн Баянчандмань сум болон 📌нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт туршиж буй “Бүрэн хөдөлмөр эрхлэлт бүхий жишиг сум, дүүрэг” төслийнхөө хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд салбар хоорондын уялдааг хангах нь” оролцогч талуудын хэлэлцүүлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянчандмань суманд зохион байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, аймаг болон сумын ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Сургалтын байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцов.
 
...
 
🗣 Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, 🇪🇺Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд, Бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Аксель Никэйз, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич нар оролцож үг хэлсэн.
 
...
 
💬 Хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд Баянчандмань сумын ажилгүй иргэд, ажил хайгчид, ажил олгогчид, сумын хөдөлмөрийн мэргэжилтэнд хандан үйлчилгээг авах, өөрийн ур чадвар, хэрэгцээгээ хамтран тодорхойлох замаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн зах зээлд ороход шаардлагатай дэмжлэг, туслалцааг цогцоор нь авах, уг үйлчилгээний арга хэлбэрийг тогтвортой хэрэгжүүлэх боломжуудын талаар тус тус хэлэлцэн санал бодлоо солилцож, цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөж ажиллахаар боллоо.
 
🌱🌱🌱
 
🇪🇺The EU-Funded "SDG-aligned budgeting to transform employment in Mongolia" project held an “Ensuring Inter-Sectoral Coordination to Support Employment” multi-stakeholders consultation workshop on 🗓 November 23rd within the framework of its “Decent employment soгm and district model” pilot project in Bayanchandmani soum of 📌Tuv province and 📌Songinokhairkhan district, with the participation of relevant experts from Ministry of Labor and Social Protection, provincial and soum Governor's Office, Social Policy Department, Labor and Welfare Service Department, Food and Agriculture Department, Education Department, Health Association, Proncial Employers' Association, Trade Union and Training Institutions.
 
...
 
🗣 The event was opened by Mr Unurbayar.G, State Secretary of the Ministry of Labor and Social Welfare, H.E. Ms Axelle Nicaise, 🇪🇺 European Union Ambassador to Mongolia, and Ms Elaine Conkievich, UNDP Mongolia Resident Representative.
 
...
 
💬 During the consultation, the Multi-Stakeholders discussed that the unemployed, job seekers and employers of Bayanchandmani soum should reach to the employment specialists to consult about the possible job opportunities based on their needs, and find the necessary support and assistance to access to the labor market as well as long-term implementation opportunities of public service. The participants exchanged their views and agreed to work together to plan further actions.