45 хүртэл хоногийн ур чадварын сургалтыг амжилттай дүүргэж, чадамжийн гэрчилгээ авлаа.
Сонгинохайрхан дүүрэг, Баянчандмань сумын ажил хайгч нийт 59 иргэн хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээ болох ур чадварын үнэлгээ хийж, богино хугацааны үсчин, маникюр, нягтлан бодох, хүнд машин, механизмын оператор, тогооч, оёдолчин зэрэг 10 гаруй мэргэжлээр 45 хүртэл хоногийн ур чадварын сургалтыг амжилттай дүүргэж, чадамжийн гэрчилгээ авлаа.
Цаашид тус иргэдийг холбогдох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд (ХХҮХ) тохирох ажилд зуучилж дэмжлэг үзүүлэх ба энэхүү арга хэмжээг Европын холбооны санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, нийт 7 сургалтын байгууллага, орон нутгийн ХХҮХ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран хэрэгжүүлэв.
The total of 59 job seekers from Songinokhairkhan district and Bayanchandmani soum had their employment skills assessed using an innovative employment service tool known as Profiling and were enrolled in 45 days training on over 10 skills including barber, manicurist, bookkeeper, heavy machinery operator, cook and seamstress.
Upon receiving the skills certificates, respective local Divisions of Labour and Welfare Services (DLWS) will assist them by mediating to suitable jobs aligned with their acquired professional skills.
The pilot training activity was implemented with the support from UNDP’s “SDG Aligned budgeting to transform employment in Mongolia” project funded by the European Union in partnership with the 7 training institutions, local DLWS, and the Training, Assessment and Research Institute of Labour and Social Protection.