Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа магадлан итгэмжлэгдсэн Төв аймгийн Баянчандмань суман дахь Политехник Коллежийг 2024-2025 оны хичээлийн жилд 98 төгсөгч төгсөж байгаагаас мэдлэг, ур чадвараараа бусдаас ялгарсан шилдэг суралцагчдыг шагнаж урамшуулан, түншлэлийн хамтын ажиллагаатай аж ахуй нэгж байгууллагаас ажлын байрны урилга гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдав.
Дэвжиж дээшлэхийн түүхэн гайхалтай хором мөч бүхэнд нэгэн зорилгын төлөө багш шавийн дотно барилдлагад хамтдаа байсан хүндэт төгсөгч нартаа орчлон дэлхийгээр олныг магнайлан дүүлэн хөөрч явахын билэгт ерөөлөөр ирээдүйн амьдралын тань сүүтэй дөрөөг мялаая
